ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баянхонгор аймагт ”Даншиг наадам” болно

    Долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойн даншиг наадам зохион байгуулагдахаар болжээ. Тус наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болов. Энэ сарын 25-ны өдөр барилдааны бүртгэлийг хийх бөгөөд бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байвал Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй