Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй уулзаж, Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Солонгосын Соёлын өвийн сан нь соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээлч байдлаар хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн байгууллага юм. Энэхүү байгууллага нь анх 1980 онд Солонгосын соёлын дурсгалыг хадгалж хамгаалах нийгэмлэг нэрээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос Соёлын өвийн сан нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс өмнө манай улсын Соёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар хоёр байгууллагын төлөөлөл 2019 оны дөрөвдүгээр сард БНСУ-д танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байжээ.
Эх сурвалж: БСШУСЯ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт