ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт өдөрлөг боллоо

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон “Антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсооцгооё” уриатай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын аяныг зохион байгуулжээ. Зорилтот аяныг нийслэлд төдийгүй баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвүүдийн иргэд олон нийт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хамтран хэрэгжүүлэв.

    Энэхүү аян нь иргэд үйлчлүүлэгчдийн дунд нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, дадал хандлага эзэмшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэхийн ач холбогдлын талаар соён гэгээрүүлэх, сурталчилан таниулах ач холбогдолтой байсан.

    Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 дүгээр тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө(2017-2020)”-ний хэрэгжилтийг ханган ажиллахад байгууллага, хамт олны оролцоог ханган ажиллахын ач холбогдлыг тайлбарлан таниулах, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Амбулаторийн практикт эмчийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтад тус эмнэлгийн тасаг, албадууд зохион байгуулсны зэрэгцээ эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв, бусад байгууллага хамт олон, иргэд үйлчлүүлэгч, орон нутагт нийт  хүнийг хамруулсан.

    Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 0730-1700 цаг хүртэл  “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагааг хэрэгжүүлэн амбулаториор үйлчлүүлэгчид, эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч тэдний ар гэрийнхэн, сахиуруудад “Антибиотик эмчийн зохистой хэрэглээ”, “Нянгийн тэсвэржилт”, “Антибиотикийн тэнцвэржилттэй тэмцэх арга Таны гарт” сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа.

    Өдөрлөгийн үеэр иргэдийн дундах халдвараас сэргийлэх ажлыг идэвхижүүлэх зорилгоор “Зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох нь”, “Өвчтөнийг халдвараас хамгаалах нь”, “Халдварын сэргийлэлт, гарын эрүүл ахуйг сахих нь” сэдвээр мэдээлэл, сургалт явуулж 250 гаруй үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулсан гэрлийн тусламжаар үнэлгээ хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө.

    Өдөрлөгт нийт 1200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг хамруулсан ба антибиотикийн зохистой хэрэглээний талаар 3 төрлийн 1500 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, 100 хүнээс антибиотикийн хэрэглээний талаар асуумж судалгаа авч, зөвлөмж өгсөн. Холбогдох мэдээллийг МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэж, мэдээллийн бусад сүлжээгээр олны хүртээл болгосон.

    Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй