ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжмийн зохиолч Б.Шаравыг эцсийн замд үдэж хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр өглөө хөгжмийн зохиолч Б.Шаравд эцсийн хүндэтгэл үзүүлэн салах ёс үйлдэх эмгэнэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болсон бөгөөд ёслолд төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн иржээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрбээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм. Б.Шарав агсанд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй