ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өдөр бүр нимбэгтэй ус ууж байгаарай

    Нимбэгтэй ус нь хүний биед олон талын ашигтай байдаг. Түүний дотор зайлшгүй уувал зохистой 6 шалтгааны танд мэдээллэж байна. 

    1. Эрч хүчний эх үүсвэр

    Бэрсүүт жимс нь С амин дэмээр баялаг учир бие махбодыг эрч хүчээр цэнэглэж, антиоксидантаар хангадаг. Өглөө сэрмэгцээ нэг аяга нимбэгтэй ус уувал та бүтэн өдрийн турш эрч хүчтэй, сэргэг байх болно.

    2. Ажиллах чадварыг нэмэгдүүлнэ

    Мэргэжлийн туршлагатай тамирчид нимбэгтэй усны ач тусыг маш сайн мэддэг. Энэ нь дархлааг дэмждэгээс гадна биеийн хүчний ажил хийх үед хүчийг нэмэгдүүлж, булчингийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг байна.

    3. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ

    Нимбэг нь С амин дэмээс гадна калиар баялаг учир цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг. Мөн тогтмол нимбэгтэй ус уух нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчин тусах эрсдлийг бууруулж байдаг.

    4. Бие организмын бохирдлыг гадагшлуулна

    Бие организмыг маш олон аргаар цэвэрлэж болдог ч хамгийн хялбар арга нь өдөр бүр нимбэгтэй ус уух явдал юм. Энэ аргаар та бие организмд хуримтлагдсан бохирдлоо хялбархан гадагшлуулж чадна.

    5. Амны хөндийн цэвэр байдлыг хангана

    Нимбэгийн шүүстэй бүлээн усыг ам зайлах уусмал болгож ашиглаж болно. Учир нь үүнд агуулагддаг нэг төрлийн бодис нь амны эвгүй үнэрийг дарж, төрөл бүрийн үрэвсэлт, халдварт өвчин үүсгэдэг нянг устгадаг байна.

    6. Жин хасна

    Нимбэгтэй ус нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж, биеэс илүүдэл өөх тос, бохирдлыг гадагшлуулдаг. Тиймээс тогтмол нимбэгтэй ус уух нь бодисын солилцоог түргэсгэж, ашиггүй өөх тосыг хайлуулахад тустай байдаг.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй