Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Тамирчин О.Дөлгөөнд зориулсан хандивын аян үргэлжилж байна. 90-ээд оны шилдэг төвийн тоглогчдийн нэг ОУХМ Д.Гүржав багшийн санаачлагаар 07 сарын 25-ний өдөр Дархан-Уул аймгийн спортын ордонд Монголын эрэгтэй,эмэгтэй шилдэг тамирчдын тоглолт явуулахаар боллоо. Хандиваас олсон бүх орлого Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлагдана. Олон шилдэг сагсаг бөмбөгчид төрөн гарсан Дархан-Уул аймагт шилдэг сагсчид хуран чуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/pray4dulguunofficial/ хуудаснаас аваарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт