Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өглөө.
Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөсөн юм.
Түүнчлэн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт