2019 оны эхний хагас жилд нийгмийн даатгалын сангийн
Орлого 1359.0 тэрбум төгрөг (өмнөх оны мөн үеэс 17.8%)
Зарлага 1177.4 тэрбум төгрөг (өмнөх оны мөн үеэс 12.1 %) – иар тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өсөхөд тэтгэврийн даатгалын сан болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн хадгаламжийн сангаас 2019 оны эхний хагас жилд 377.3 мянган хүнд (өмнөх оны мөн үеэс 2.2 дахин их) 143.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж (өмнөх оны мөн үеэс 2 дахин их) олгожээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.6 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт