УИХ өнөөдрөөс эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ гэсэн товтой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож өөрийн санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулна гэсэн мэдээлэл байгаа.
Харин Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт