Долоо дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгалын замд үер буужээ. Харин өнөөдөр үерийн ус бага зэрэг татарсан боловч үертэй хэвээр байгаа юм. Иргэдийн хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэлд буюу Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй, цаг агаарын мэдээ сэрэмжлүүлгийг анхаарч аялахыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр санууллаа.
Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж, бага оврын автомашин зорчиход хүндрэлтэй байгаа аж.
Түүнчлэн үерийн үеэр зорчсон иргэд автомашины дугаараа олноор гээсэн ба дугаараа гээсэн иргэд Хатгалын цагдаагийн пост дээр очиж дугаараа авах боломжтой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт