Төмсөө голоор нь хуваагаад тавган дээр тарааж асгасан давсанд дүрээд зэвтэй гадаргууг үрээрэй. Төмс хэт зөөлөрч бутраад байвал үлдсэн тал төмсөө давсанд дүрж ахин ашилгана.
Үйлчлэл: Төмсөнд байдаг хурган чихний хүчил нь давстай нийлэхээрээ төмөр эд зүйлсийн зэврэлтийг арилгах ид шидтэй гэнэ.
Бэрсүүт жүржийг голоор нь хувааж давс цацаад шарах шүүгээнийхээ тос болсон гадаргууг арилгаж болно. Мөн тосон бүрхүүл тогтсон зуухны тавцан, ваннаа арчиж ч болно. Бэрсүүт жүржинд furocoumarin гэх бактерийн эсрэг үйлчилгээтэй ариутгалын хүчтэй нэгдэл байдаг . Ариутгалын бодис үйлдвэрлэгчид чухамдаа бэрсүүт жүржийн охийг сайхан үнэртэй, хүчтэй бодис гаргахдаа хэрэглэдэг юм.
Чамгүй үнэтэй авсан уран зургаа хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цагаан талх уран зургийн тоос, хөө, бүртагийг өөртөө шингээдэгийг мэдэж аваарай. Цагаан талхны зүсмийг зураг дээгүүрээ зөөлөн шүргүүлж цэвэрлэнэ.
Сонгиноо 4 хувааж бүлээн устай саванд хийгээрэй. Дор хаяж хагас цаг сонгиныг усанд байлгаснаар сонгинын хандтай ус бэлэн болно. Сонгинын хандтай усан дахь organsulfur шилийг гялалзуулахаас гадна бичил биетийг устгах чадалтай аж.
Өнгө алдсан зэс хайруулын таваг болон зэвэрдэггүй ган сав суулгаа кетчупаар цэвэрлэж болно. Савны бохирдсон гадаргуу дээр кетчупаа асгаад 30 орчим минут болоход ямар үр дүнд хүрэхийг хараарай. Цууны хүчил зэсийн исэлийн эсрэг үйлчилгээр сав суулган дээрх бор өнгөр арилдаг байна.
Цагаан цууг (уксус) ижил хэмжээний устай найруулж шүршүүр болон хана плитагаа шүршээрэй. Цууны найрлага дахь цууны хүчлийг Египетийн үеэс бактерийн эсрэг ашигладаг байжээ. Энэ аргыг чулуу, зэс, хүрэл, ган, боржин гадаргуу дээр ашиглаж болохгүйг анхаараарай. Мөн цууг алкохол болон цайруулагчтай хэзээ ч хольж болохгүй сана.
Хэрэв арьсан гутал чинь элэгдэж, өнгө алдсан харагдаж байвал идсэн гадилын хальсныхаа дотор талаар үрээрэй. Карбоксил, нитроген, хүхэр зэрэг гадилын хальсан дахь бодисууд байгалийн цэвэрлэгээний үүргийг гүйцэтгэдэг байна. Гутлан дээрх гадилын үлдэгдлээ зөөлөн даавуугаар арчиж аваарай.
Колагаар машины зэвэрсэн эд ангийг хэрхэн гялалзуулдаг талаар, кола цэвэрлэгээний сайн бодис болдог талаар та бүхэн сонсч байсан байх. Колан дахь фосфорын хүчил болон хөөсрүүлэлтийг үүсгэдэг нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг нь танай ариун цэврийн өрөөний суултуурыг янзтай цэвэрлэж чадна. Үүний тулд та савтай ундаагаа бага багаар гоожуулж, ялангуяа бохирдсон хэсэгт колагаа сайн хүргэх хэрэгтэй. Колагаар дэвтээсэн суултуураа хонуулаад маргааш өглөө нь сойзоор цэвэрлээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт