ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно

    Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

    Энэ сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

    17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

    18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар,

    20-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

    Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй