ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Бямбацогт ажлын дэд хэсгийн ахлагчдад чиглэл өгөв

    Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагч нар өнөөдөр  хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов.

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг хэлэлцэж, санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

    Ажлын хэсгийн ахлагчид Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжигдсэн болон дараа дахин нягталж ярилцахаар түр хойшлуулсан асуудлуудын хүрээнд санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын хувилбарын үндэслэл, тайлбарыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Хөгжлийн бодлогын зохицуулалт, Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах, баялгийн сан байгуулах, Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх,  улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан зарчмы зөрүүтэй саналуудыг ярилцаж, Ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцэж, саналын томъёолол бэлтгэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт ажлын дэд хэсгийн ахлагчдад өгөв.

    Хуралдаанд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн  ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан болон УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй