Үндэсний хөгжлийн газрын үндсэн чиг үүргийн нэг болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хамгаалах зорилтын хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байгуулагдаж буй “СТРАТО” ХХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тус компанид татварын орчинг Тогтворжуулах гэрчилгээг 9 жилээр олгов.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалж, бодит татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тусгаж өгсөн байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд татварын хувь, хэмжээг бууруулах, татвараас чөлөөлөх асуудлаас илүүтэйгээр татварыг тодорхой хугацаанд, ялангуяа төслийн бүтээн байгуулалт хийх үед, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаанд тогтвортой байлгах нь томоохон дэмжлэг болдог билээ.
Тиймээс энэхүү Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/ зэрэг татваруудын хувь, хэмжээг нь 5-24 жилийн хугацаанд тогтвортой байлгах зорилго бүхий Тогтворжуулах гэрчилгээг олгосноор цаашдын бүтээн байгуулалт, дахин хөрөнгө оруулалт хийхэд чухал хөшүүрэг болж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахад томоохон дэмжлэг болж өгөх юм.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт