Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил гэх мэт.
-Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Мөн ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.
- Чийг нэвтрүүлдэггүй гудас дэвсгэрүүд.
- Шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.
-Нарны тос, нарны малгай.
-Гол устай газраар явж болох ч цэвэр ус хэрэгтэй шүү
-Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
-Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглээрэй. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
-Шүдэнз, гар чийдэн.
Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт