ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорхог хийх зөвлөмж

    Баяр наадам, болон аялал зугаалгаар явахдаа хийдэг чухал хоолны нэг нь яах аргагүй хорхог байдаг билээ. Хорхог яаж хийдгийг хүн бүхэн харж байсан ч төдийлөн яг сайн сурсан хүмүүс цөөн байдаг. Ингээд та бүхэндээ хорхог хэрхэн хийх тухай зөвлөж байна.

    ОРЦ: Мах, лууван, давс, ус, Сонгино, сармис, төмс / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/

    ХИЙХ АРГА: Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэдэг. Малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуу нь  халуун галд үйрэхгүй, хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон аваарай. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

    Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг сайн таглах хэрэгтэй. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтлаарай. Савны дотор уурын өндөр даралт үүсэх тул таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж  болзошгүй юм. Хорхогоо 1 цаг орчим жигнээрэй. Болсон гэж үзвэл маш болгоомжтой тагаа онгойлгоорой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй