Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг маргааш 11:00 цагт албан ёсоор нээхээр болов. Томоохон бүтээн байгуулалт болох нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтанд орлоо. Мөн 10.00 цагт Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээлт болох юм. Арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс оролцоно.
Менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр болов. Хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой. Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт