ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Тэр эмэгтэй” шүлэг

    “Болор цом 33” наадмын тэргүүн  шүлэг

    Яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Борхүүгийн Батсайхан

    “Тэр эмэгтэйд би хайртай

    Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

    Даарсаар очиход минь угтан авч

    Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

    Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

    Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

    Тэр эмэгтэйд би хайртай

    Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

    Халууцсаар очиход минь тосон авч

    Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

    Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

    Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

    Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

    Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

    Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

    Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй