Гаалийн байгууллага нь 2019 оны эхний 6 сард улсын төсөвт 1.43 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж 1.7 хувиар буюу 23.77 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажиллав.
Татварын орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь өнгөрсөн онтой харьцуулбал нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 241.02 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний 6 сард импортоор 2.9 тэрбум ам.долларын бараа оруулж өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн байна. Импортын ам.доллараар илэрхийлсэн энэ дүнгийн өсөлт болон төгрөгийн ханшийн сулралт/10.2%/-ын үр дүнд төгрөгөөр илэрхийлсэн импортын дүн 7,608.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,060.7 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар нэмэгджээ.
Импортын энэ өсөлтөд авто бензин, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины өсөлт голлон нөлөөлсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт