Хөвсгөл нуурыг “Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийжээ. Далай ээж хэмээн нэрлэгддэг Хөвсгөл нуураа “Хүн ба шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлсэнээр экосистемийн хүрээнд хамгаалах юм. Мөн хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах төдийгүй Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Уг хэлэлцүүлгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг аж ахуй нэгжүүд хамтран зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулжээ.
Эл сургалт хэлэлцүүлэгт Португаль улсын Алгаверийн их сургуулийн профессор, ЮНЕСКО-ийн Экогидрогеологийн тэнхимийн зохицуулагч, доктор Луис Чичаро, Итали улсын “Тепилора, Помадо Монталбо” шим мандлын нөөц газрын шинжээч Роберто Бомбарда, ЮНЕСКО-ийн Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Филипп Папаерт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр тэргүүтэй аялал жуулчлалын байгууллагуудын нийт 70 орчим төлөөлөл оролцож Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтийг танилцуулсан юм.
Эх сурвалж: БОАЖЯ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт