Зуны халуун өдрүүдэд наранд хэт удаан байх нь наршилт үүсэх аюултай байдаг. Ялангуяа бага насны хүүхэд амархан наршиж, бие сульдах гээд байдаг талтай. Иймээс бага насны хүүхдээ наршилтаас хэрхэн сэргийлэх тухай дараах зөвлөмжийг толилуулж байна.
Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
Хурц наранд удаан явахаас зайлсхийх
Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
Хүйтэн ус, шүршүүрт орох
Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
Бие суларч ядрах
Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,
Наршилтын үед үзүүлэх анхны тусламж
Эмнэлэгт яаралтай хандах
Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
Нойтон алчуур толгойд нь тавих
Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
Бүлээн шингэн уулгах
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт