Ямар ч хүн цэцэг тарьж арчлах нь сэтгэл санааг сэргээж тайвшруулдаг байна. Тиймээс цэцэг суулгаж арчлах дуртай хүн бүхэнд зориулаад цэцэг үрслүүлэх энгийн зааврыг толилуулж байна. Юуны өмнө эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийгээрэй. Үндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстой юм. Цэцгэнд ашиглах усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай аж.
Дулаан гэрэлтэй газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс гардаг байна. Ийнхүү үндэс гарсан үед нь аваад шороонд суулгаарай. Цэцгийг тарьж ургуулдаг хэд хэдэн арга байдаг бөгөөд навчаар нь ч ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээдэг. Дараа нь ус нэмэхэд сайн ургах бөгөөд үндэс гарахаар нь шороонд суулгадаг байна. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй, өвдөх нь бага байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт