Менежер гэдэг хүн их хариуцлагатай байх шаардлагатай ба харилцааны соёлын хувьд сайн үлгэр жишээ байх хэрэгтэй байдаг. Удирдах ажилтаны хувьд магтаал зэмлэлийг зөв тохируулж хэлэх бөгөөд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх нь байгууллагын уур амьсгалыг эерэг болгоход нөлөөлнө. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ багийн харилцаа сайн байж бүтээмж сайн байх юм. Тийм бол яаж эерэг харилцааг бий болгох вэ? Дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.
1. Та менежер хүний хувьд харилцааны соёлтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аль болох хүн бүхэнтэй эвтэй байхыг хичээгээрэй.
2. Багийхаа гишүүд бүртэй ойр дотно байж эелдэг харилцааг бий болгоорой
3. Хэрэв үнэхээр уур тань хүрч байвал яагаад уурлах болсоноо нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй бөгөөд харин биднээс өөрөөс болсон байдаг гэнэ.
4. Ууртай үедээ шийдвэр бүү гарга. Харин хэсэг хугацаанд тайвширсаныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй.
6. Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярилцахаа шийд. Хамт олны дунд шууд загинах нь буруу.
7. Та өөрийхөө ярианыхаа өнгийг хянах хэрэгтэй шүү. Орилох, чанга хэлэх зэрэг дарангуйлсан байдал нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Мөн буруу,сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг хүндрүүлдэг байна.
8. Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэйг санаарай.
9. Заримдаа хошин байж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ танд тухайн хүний ямар нэг зүйл нь сайн санагдвал санаа зоволтгүйгээр хэлж урамшуулж байгаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт