ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дарс ба түүний төрөл

    Дарс нь өнө эртнээс үүсэлтэй амтат сархад бөгөөд МЭӨ 6000 оны үед Месопотамийн Шумер үндэстнүүд анх хийсэн хэмээн судалжээ. Пирамидын доторх ханын зургуудад дарс, шар айраг хэрхэн хийж буйг дүрсэлсэн байдаг аж. Шар айраг исгэх нь харьцангуй хялбар байсан тул өдөр тутам хэрэглэдэг байсан бол, харин дарсыг тансаг хэрэглээнд ууж байсан гэж үздэг. Дарс буюу вино (англиар Wine) нь усан үзмийн шүүсийг исгэж хийсэн согтууруулах төрлийн ундаа юм. Дарс нь үндсэн 3 төрөл байна.

    Цагаан дарс: Үл мэдэг шар ногоондуу туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усан үзэм гэх мэт бараан биш өнгийн усан үзэмний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны махан хоолтой сайн зохицно.

    Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэ төрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулах ба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэм ашиглан архиар исгэдэг байна. Махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуун амт нь ихсэх тул хөргөлгүй уудаг.

    Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба "сарнайн өнгө" гэсэн утгатай хундан ягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийг улаан дарстай адил архиар исгэх ба улаан цайвар усан үзмүүдийг хольж хийх гэх мэт хэд хэдэн аргаар үйлдвэрлэнэ. Дарсны гол найрлагад ус, этанол, хэдэн төрлийн органик хүчил, чихэр, глицерин, амино хүчил, таннин, нүүрстөрөгчийн 2 дахь исэл зэрэг орно. Органик хүчлүүдийн дотор дарсны чулууны хүчил (tartaric acid), алимын хүчил, нимбэгийн хүчил (citric acid), сүүний хүчил (lactic acid), цууны хүчил (vinegar), жимсний ясны хүчил зэрэг нь дарсны амт, үнэрт нөлөөлөх хамгийн чухал бүрэлдэхүүнд тооцогддог.

    Эх сурвалж: wikipedia.org

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй