Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдлын тухай “Mongolia for Dulguun” гэсэн цахим хуудсанд албан ёсны мэдэгдэл байршуулжээ. Тус мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна.
Мөн химийн хоёр дахь эмчилгээгээ хийлгэсэн байна. Гар хөлөө хөдөлгөх гэж өөрөөс нь маш их хүч гарч байгаа учир аав ээжийг нь өдөрт хоёр удаа л оруулж байгаа. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн мэдээллэсэн байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн хандивын тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд энэ сарын 3,4-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох юм. Тоглолтын нийт орлогыг эмчилгээнд зориулах гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт