ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амтат хүйтэн ундаа хийгээрэй

    Зуны аагим халуунд хүйтэн ундаа уух хичнээн сайхан билээ. Хайртай хүмүүстээ зориулж гэртээ өөрийн гараар амтат хүйтэн ундаа хийж дайлаарай. Ингээд уншигч та бүхэндээ зориулж 3 төрлийн ундаа бэлтгэх арга зааж өгч байна.

    Гэрийн нөхцөлд жүржийн фанта хийх арга

    Орц: 8 ширхэг апельсин (хальсийг нь ашиглана)

    4 ширхэг лимон (шүүс болон доторхи зөөлөн эдийг нь ашиглана)

    элсэн чихэр – 2 кг, ус

    Хийх арга: Апельсины хальсаа усанд хийж буцалгаад, 24 цаг байлгаарай. Дараа нь хальсаа гаргаж аваад, махны машинд хийж машиндах хэрэгтэй. Машиндсаны дараа гарч ирсэн шүүсийг мөн буцалгаад, 24 цаг байлгана. Дараагаар нь хальсны хэсгүүдийг авч хаяад, шүүсэн дээр нь 2 кг элсэн чихрээ нэмж, лимоны шүүсээ нэмнэ шүү. Бэлэн болсон шүүсээ хийжүүлсэн устай найруулна. Ингээд мөстэй холиод сайн сэгсэрч байгаад уугаарай.

    Нэрсний лимонад хийх арга

    Орц: 6 ширхэг лимон, 2 стакан ус, 1 стакан элсэн чихэр, ½ стакан нэрс, 2 стакан мөс

    Хийх арга: 4 лимоныхоо хальсийг нь авч, шүүсийг нь шахаж бэлдэнэ Дараа нь том саванд хоёр стакан ус хийж, дээрээс нь элсэн чихрээ хийгээрэй. Мөн лимоны хальс болон шүүсийг нь нэмж өгөөд сайтар хутгах хэрэгтэй. Түүний дараа блендерээр юмуу халбагаар нэрсээ бяцлаад, дээрхи хольц дээрээ нэмж өгнө. Бэлэн болсон бэлдэцээ хөргөгчинд хийгээрэй. Хүйтэн ундаагаа стаканд аягалаад, лимоны навчаар чимэглэж болно шүү.

    Гадил жимсний смүүти хийх арга

    Орц: 1 ширхэг банан

    100 грамм нэрс

    ½ стакан тараг юмуу хүйтэн сүү

    Бэлтгэх арга:

    Дээрхи бүгдийг блендерт хийж холиод, аягалж уугаарай. Хэрэв тас хүйтнийг уухыг хүсвэл мөс нэмж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй