Францын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японд айлчилжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзаж, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор болсон байна. Францын ерөнхийлөгч Япон улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд талууд эрчим хүч, зам тээвэр болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн хоёр орны удирдагчид “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон ирэх наймдугаар сард Францад болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаа дахин бататгах төлөвтэй байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт