ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуны улиралд үсээ хэрхэн арчлах вэ

    Үс сайхан бол зүс сайхан гэдэг үгтэй хэн хүнгүй л санал нийлэх биз ээ. Бидний эх оронд зуны улирал аль хэдийн эхэлсэн бөгөөд халуун нар төөнөх, аадар бороо цутгах, тоос шороо бужигнах гэх мэт цаг агаарын эрс тэрс уур амьсгал ээлжилсээр байдаг. Ийм цаг агаарын олон янзын өөрчлөлтөнд бид үс арчилгаагаа ч тохируулан тордох шаардалагатай болж байна. Иймээс үсэндээ хайртай хэн бүхэнд дараах зөвлөгөөгөө толилуулж байна.

    Үсээ ангижруулагчаар зайлж байх хэрэгтэй

    Үс бол бидний байнга арчилж цэвэрхэн байлгах ёстой зүйлүүдийн нэг. Тиймээс өдөр бүр үсээ шампуньдаж угаахаас илүү тогтмол ангижруулагчаар зайлж сурах нь чухал юм. Өдөр бүр шампуньдах тийм ч сайн зүйл биш гэнэ.

    Хамгаалах үйлчилгээтэй шампунь хэрэглээрэй

    Нарны туяа арьсийг гэмтээдэг шиг үсийг ч бас амархан гэмтээж хэврэг болгодог төдийгүй хуурайшилттай болгодог аж. Иймээс чийгшүүлж, тэжээл өгөх үйлчилгээтэй шампунь сонгон хэрэглээрэй.

    Ус уух нь үсэнд чинь сайнаар нөлөөлнө

    Хүний биед ус хэрэгтэй байдаг шиг хүний үсэнд ч бас ус хэрэгтэй байдаг гэнэ. Учир нь уусан усаар тань дамжин үс, арьс маань чийгээ нөхөж байгаа юм. Тиймээс усыг тогтмол ууж заншсанаар арьс болон үс тань эрүүл толигор харагдах аж.

    Үсэндээ иллэг хийж хэвш

    Үсээ угааж байх үедээ хуйхаа массажлах, иллэг хийх нь маш сайн. Учир нь халууцаж, хөлөрсөн хуйх амархан бөглөрдөг тул хуйхандаа иллэг хийн цусны эргэлтийг нь сайжруулж байх хэрэгтэй.

    .Нарны шууд тусгалаас үсээ хамгаалж сураарай

    Хэтэрхий хурц нартай өдөр нимгэн, торгомсог алчуур юмуу нарны малгайгаар үсээ хамгаалж байгаарай. Нарны хурц туяа нь хүний үсийг гандааж, өнгийг нь алдагдуулдаг байна. Нарны малгай өмсмөөргүй байвал шүхрээр ч болов хамгаалаарай.

    Зун үсээ будахаас зайлсхий

    Зуны улиралд үсээ аль болох будахгүй байхыг хичээгээрэй. Будах шаардлагатай бол ганц л будахыг бодоорой. Үсний будганд химийн гаралтай шампунь, будаг байдаг бөгөөд хор нөлөө нь зуны улиралд илүү идэвхжидэг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй