Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа билээ. Энэ нь бидний хэрэглэж буй хоол хүнс, агаарын бохирдол, удамшил, осол аваар зэрэг олон нөхцөл шалтгаанаас үүдэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хэлдэг байна.
Нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон байгууллага байдаг бөгөөд тэдний тоо нэмэгдсээр байгаа юм. Тийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй аж ахуй нэгжүүдийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Blue Sky зочид буудлын "Diamond" танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг болон холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт