ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай баг тамирчид оролцоно

    Манай пара жүдогийн баг тамирчид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцохоор болжээ. Уг наадам АНУ-ын Форт-Уэйн хотод болох бөгөөд Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатараар ахлуулсан зургаан тамирчин, хоёр дасгалжуулагчын хамт АНУ-ыг зорих гэж байна. Уг бүрэлдэхүүнд С.Ядамдорж /60 кг/, А.Мөнхбат, Г.Чулуунсүх /66 кг/, Э.Даваадагва /73 кг/, Б.Баттөгс /90 кг/, эмэгтэйчүүдээс Н.Алтанцэцэг /+70/ нар В1, В2, В3 ангилалд өрсөлдөх аж. Багийн дасгалжуулагчаар Д.Нарантуяа, Б.Төрмөнх ажиллах юм байна. Мөн уг тэмцээнд манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд өмнөх наадмаас медаль хүртэж чадаагүй ажээ.

    Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар хэлэхдээ: “Энэ удаа бид том зорилготой АНУ-ыг зорьж байна. Тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тусгайлсан бэлтгэлээ сайн хангасан учир энэ тэмцээнд амжилт үзүүлэх бүрэн боломжтой” гэв. Мөн “Лондон 2012”, “Рио 2016” Паралимпийн наадамд оролцсон ОУХМ А.Мөнхбат хэлэхдээ: “Миний хувьд 2015 оны Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас мөнгөн медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл, Узбекистанд болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Бакугийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Одоо дэлхийн чансаанд наймдугаар байранд бичигдэж байгаа. Энэ тэмцээнд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа маш сайн хангасан байгаа. “Токио 2020” Паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулна” хэмээн хэллээ. Баг тамирчид маань зургадугаар сарын 28-нд АНУ-ыг зорих ба уг наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй