Туркийн Станбул хотод жил бүр Газар дундын тэнгисийн олон улсын аялал жуулчлалын “ЭМИТТ” үзэсгэлэн болдог. Уг үзэсгэлэн 1996 оноос зохион байгуулагдаж ирсэн бөгөөд тус бүс нутгийн аялал жуулчлалын олон улсын хамгийн том 4 үзэсгэлэнгийн нэг юм.
“ЭМИТТ” үзэсгэлэнд жил бүр 54,000 гаруй салбарын мэргэжилтнүүд, жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс оролцдог. Манай улс 2014 оноос тус үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Монголын Аялал жуулчлалын холбоо, Эй Стөр Монголиа ХХК, Аян Трэвел ХХК, ДМД ХХК жил бүр амжилттай оролцсоор ирсэн.
Станбул хотноо 2019 оны 1 дүгээр сарын 29-ноос 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭМИТТ” 2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгээр ДМД ХХК, A Star Mongolia, Аян трэвел тур оператор компаниуд Монгол улсыг таниулан сурталчлах ажлыг ‘TUYAP” цогцолборын 2-р танхимын 9м2 талбайд амжилттайгаар зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн бөгөөд монгол талаас нийт оролцогчдын зорилтод зах зээл нь Турк болон Топ зочин орнуудаар Болгар, Иран, Хойд Кипр, Герман, Энэтхэг, Грек, Азербайжан, Ирак, Алжир улсууд байсан нь ихээхэн онцлог байв.
Энэхүү үзэсгэлэнд ач холбогдол өгч оролцож буй зорилго нь бизнесийн түнш агентлагуудтай Монголын талбайд уулзалт зохион байгуулах, шинээр түнш эрэлхийлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах юм.
Шинээр түнш байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоосон тоо 110 хүрч нэг байгууллага дундажаар 10-40 шинэ бизнесийн түншлэлийн харилцаа тогтоосон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад тус үзэсгэлэнд оролцогч төлөөлөлүүд Монгол орныг харьцангуй сайн мэддэг болж Монгол Улс руу жуулчин явуулах компанийн захирал менежерүүд манай стендийг шууд зорин ирж уулздаг болсон нь сүүлийн 6 жилд тасралтгүй оролцож байгаагийн үр дүн хэмээн үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт