ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БАНКУУД ББСБ-Д САНХҮҮЖИЛТ ОЛГОЖ БАЙГАА ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ

    Арилжааны банкууд нийт 19 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 50 хувийг ААН-үүдэд, үлдсэн 50 хувийг иргэдэд олгожээ. Иргэдийн зээлийг дахин ангилбал

    -4.5 их наяд төгрөгийг хэрэглээний зээл (машин, электрон бараа гэх мэт удаан эдэлгээтэй барааны зээл),

    -4.5 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар тус тус авчээ.

    Энэ оны эхний өдрөөс эхлэн арилжааны банкуудын хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээл олголтыг нэмэх зорилгоор Төв банк энэ шийдвэрийг гаргасан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч, банкууд бизнесийн зээлийн газар гэх мэт шинэ бүтэц байгуулж эхэлсэн байна. Банкуудын хэрэглээний зээлийн хугацааг хумьснаар ББСБ-аар үйлчлүүлэх иргэд ихсэн, улмаар угаас өндөр байдаг зээлийн хүү өсөх эрсдэл бий. Иймд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан, судалгаа явуулж, шаардлагатай бол ББСБ-ын зээлийн хугацааг ч мөн хумих шаардлагатайг шийдэхээр ажиллаж байна. Мөн банкууд ББСБ-д санхүүжилт олгож байгаа эсэхийг хатуу хянаж эхэлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй