ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахим орчинд монгол бичгээр бичих боломжтой боллоо

    Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон шалтгааны улмаас бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг байсан  байна.Тиймээс "Болорсофт" ХХК-ийн зүгээс сүүлийн таван жилийн хугацаанд компьютер дээр, тэр дундаа Windows үйлдлийн системийн орчинд "Юникод" стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болгожээ.Монгол бичгээр бичих нь кирилл фонтоор бичихээс ялгаатай байдаг. Тийм учраас энэхүү авиа зүйн, тунгаамал загварт тулгуурласан монгол бичгийн гар болон фонтод монгол бичгээр бичихэд хамгийн чухал байдаг, үгийн эх үүсвэрийг тодорхойлдог Х, Г үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгож, өмнө байсан олон хувилбар сонгогчийг нэг болгосноор ашиглахад илүү хялбар болсон талаар зохион бүтээгчид онцолжээ.Түүнчлэн тус монгол бичгийн гар нь олон улсын "Юникод" стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй