ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЯСЛИД ХАМРАГДСАН ХҮҮХДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНД ӨССӨН БАЙНА

    “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуульд зааснаар “хүүхдийн цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ. 1960 оноос хойш цэцэрлэгийн тоо жил бүр өссөөр 1990 онд 909 болсон нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт байсан байна.  2012 оноос улсын цэцэрлэгийн тоо, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил бүр өссөн  байна.

    Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршдог. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд яслийн гүйцэтгэх үүрэг их юм. 1988-1991 онд яслын тоо өндөр өсөлттэй байсан бөгөөд 1992 оноос огцом буурсаар 2018 оны хичээлийн жилд яслийн 115 бүлэг ажиллаж, түүнд 2674 хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оны хичээлийн жилийнхээс яслид хамрагдсан хүүхдийн тоо 267-гоор өссөн үзүүлэлттэй гарсаныг Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайлан мэдээлэлд нийтлэгджээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй