Хэрэглэгчдийн дунд олон арван жилийн турш хүлээлт үүсгэж байсан автомат жолоодлоготой таксиг АНУ-ын “Alphabet” компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч “Waymo” компани үйлчилгээнд нэвтрүүлжээ.
Шинэ төрлийн такси үйлчилгээг 2016 оноос хойш туршилт хийж байсан Аризона муж улсын эргийн дөрвөн хотод нэвтрүүлсэн байна. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд нь дээд тал нь гурван том хүн, нэг хүүхэд тээвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн яаралтай тусламж шаардлагатай үед дугуйны ард байгаа жолооч гарч ирэх ажээ.
Дээрх бүс нутгийн оршин суугчид ухаалаг гар утасны аплекэйшн ашиглан таксиг дуудаж, төлбөрөө төлөх боломжтой ба уг аплекэйшн боломжтой тээврийн хэрэгслүүдийн тоо харагдах гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш туршилтын байдлаар хэрэглэгчдийг үнэгүй хүргэж байсан бол 12 сарын 13-аас эхлэн албан ёсоор төлбөр авч эхэлжээ.
Энэ оны гуравдугаар сард “Юбэр” компани автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгслийг турших үеэр явган зорчигчийн аминд хүрсэн хэрэг гарснаас хойш энэ төрлийн технологийг шүүмжлэгчдийн тоо ихээхэн нэмэгдсэн юм.
“Waymo” компани нь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг сүүлийн арван жилийн турш туршиж байгаа бөгөөд энэ төрлийн автомашиных нь тоо 600 хүрсэн байна. Түүнчлэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдээрээ Америкийн Нэгдсэн Улсын 25 хотод 16 сая гаруй километр замыг туулжээ.
“Alphabet” компанийн зүгээс “Waymo” компанид оруулсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээгээ олон нийтэд зарлаагүй боловч аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн тооцоолсноор хөрөнгө оруулалтын хэмжээ хэдийнэ нэг тэрбум америк доллар давсан байна.
Эх сурвалж: NewYorkPost
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт