ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 онд манай улс аялал жуулчлалаараа дэлхийн 136 орноос 102 дугаар байранд оржээ

    Монгол улс  эртний түүхэн уламжлалт соёл, онгон зэрлэг байгаль, мөнх хөх тэнгэр, цэвэр агаар цэнгэг усаараа аялагч жуулчдыг татах сонирхолтой байдаг . 2018 онд Монгол улсад 470,000 жуулчин ирсэн байна. Эдгээр жуулчид Монголын эдийн засагт 400 сая америк долларын хувь нэмэр оруулсан судалгаа гарчээ.

    Мөн голлох зах зээлийн 15 орны жуулчдын тоо өссөн үзүүлэлтэй байгаа бол Их Британи, Турк, Украйнаас ирж буй жуулчдын тоо буурсан дүн гарчээ. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд Аялал жуулчлалын өрсөлдөөний индексээр Монгол улс дэлхийн 136 орны 102 дугаарт бичигдсэн байна.

    2020 он гэхэд Монголын Засгийн газар жилд 1 сая жуулчин гаднаас хүлээн авч, 1 тэрбум америк долларын ашиг хуримтлуулна гэж төлөвлөсөн. Ингэхийн тулд нисэх онгоцны буудлуудаа сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тйимдээ ч Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал тун удахгүй ашиглалтад орох гэнэ. Түүнчлэн гаднаас ирсэн жуулчдын хамгийн их очдог зургаан аймагт шинээр нисэх буудал барих санал дэвшүүлж, олон улсын хэмжээний шинэ нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Өмнөговь, Дорнод гэсэн зургаан аймаг орсон байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй