Хятадын өмнөд хэсэгт 55 км урттай, дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүрийг 2018 оны 10-р сард албан ёсоор нээжээ. Энэхүү гүүр нь Хонконг, Макао болон Хятадын Гуандун мужийн Жухай хотуудыг холбосон байна.
Жухайд болсон тус гүүрний нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Хань Жэн, Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Си болон 700 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.
Тус гүүр нь Хонконгоос Чухай хүртэл аялах хугацааг 3 цагаас 30 минут болгон бууруулах ажээ. Мөн Сувдан голын бэлчрийн эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Хонконг, Макаод аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт