ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХЯТАД УЛСАД “ТИТАНИК II” хөлөгийг зохион бүтээхээр болжээ

    Хятад улсад Их Британийн далайг гатлах “Титаник” хөлөг онгоцны хоёр дахь хувилбарыг 2022 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөөд байна. Энэ хөлөг Дубай-Саутгемптон, дараа нь Нью-Йоркийг чиглэн аялах гэнэ. Хөлгийг Хятадад байх Австралийн тэрбумтан Клайв Палмерын захиалгаар барихаар болжээ.

    Ирээдүйн энэ хөлөг дээр 2400 зорчигч байрлах бол харин онгоцны багт 900 хүн ажиллахаар болсон байна. Шинэ хөлөг онгоц өмнөх хувилбарын доторх засал чимэглэлийг яг тэр чигээр нь буулгах ба нэмж  WiFi  төхөөрөмжүүдийг суулгах  гэнэ. “Бүлю стар лаян компани “Титаник”-ийн өмнөх засал чимэглэлийг хуучнаар үлдээж аюулгүй байдлыг хангах орчин үеийн технологиор хангаснаар зорчигчдод дээд зэргийн тав тухыг олгох болно” хэмээн Клайв Палмер ярьсан байна.

    Аялах явцдаа “Титаник 2” мөсөн уултай мөргөлдөж буй үйл явцыг зохиомлоор давтах байсан ч шүүмжлэлд өртөн энэ саналаас татгалзсан гэнэ. Анхны “Титаник” хөлгийг 1912 онд “Ваят стар лаян” компанийн захиалгаар барьсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн том хөлөг гэгдэж байсан юм.

    Гэвч Саутгемптон-Нью-Йорк чиглэлд явж байхдаа мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн түүхтэй. Тухайн үед хөлөг дээр 1317 зорчигч, хөлгийн багийн 908 хүн байсан. Үүнээс 1496 хүн амь үрэгдэж 712 хүн амьд үлдэж чадсан түүхтэй байдаг.

    Эх сурвалж: CNN.com/travel

    А.Цацралтөгс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй