Шүдээ танан цагаан болгож сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимэх нь хэн бүхний хүсэл. АНУ-д гэхэд жил бүр 1,4 тэрбум төгрөгийг шүд цайруулах үйлчилгээтэй элдэв бүтээгдэхүүнд зарцуулдаг байна. Гэвч шүд цайруулах бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь эсрэгээр шүдийг эмзэг болгодог гэмтэй. Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх материалаар сөрөг нөлөөгүйгээр шүдээ цайруулах 3 аргыг та бүхэндээ танилцуулъя.
Халбага хүнсний содыг бага хэмжээний ус юм уу нимбэгийн шүүстэй хольж найруулаад шүдний сойзон дээрээ ооны оронд тавьж угаагаарай. Усаар найруулсан бол 3 минут угаана. Харин содыг нимбэгтэй хольсон бол шүдний бүрхүүлээ гэмтээхээс сэргийлж 1 минут л угаахад хангалттай.
Гүзээлзгэнэ нь С витиминаар баялаг тул таны шүдийг шарлуулаадбайгаа давхаргыг арилгахад нөлөө үзүүлнэ. Давс зүлгүүрийн үүрэг гүйцэтгэж, мэдээж сода өнгө нэмнэ. 1-3 ширхэг гүзээлзгэнэ, чимх давс, тал халбага содатай хольж нухаад 5 минут орчим шүдээ угаагаарай. Энэ аргыг орой унтахын өмнө хэрэглэвэл илүү зохимжтой.
Тосоор амаа зайлна гэвэл танд сонин сонсогдож магадгүй. Гэвч туршаад үзсэний драа та үр дүнг нь мэдрэх болно. Заавал кокосын тос гэлгүйгээр өөр бусад жргамлын гаралтай тосыг ч ашиглаж болно.Тосоор зайлснаараман дахь нянгийн хэмжээ үлэмж буурдаг байна. Зайлах үед хэдий эвгүй байдагч цагаан шүдний төлөө энэ зэргийн зүйлийг хийхэд хэцүү биш байх. Өглөө шүдээ угаахаасаа өмнө 1 цайны халбага тосыг амандаа хийгээд 10-15 минут зайлаад асгана. Үүнийхээ дараа усаар зайлаад шүдээ угаагаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт