Монгол, Францын уран бүтээлчид хамтран “Элч” нэртэй уран сайхны кино хийхээр ханцуй шамлажээ. XIV зууны үеийн түүхийг харуулах уг бүтээлд Монголын талаас “Ану хатан” киноны найруулагчаар ажилласан Т.Алтантуяа ажиллахаар болсон байна.
Киноны гол дүрд нэрт жүжигчин Жан Рено, мөн Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын Г.Эрдэнэбилэг, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглож, Холливудын уран бүтээлчидтэй харилцан холбоотой ажилладаг зураглаач Д.Ангараг зургийг нь авах гэнэ.
Уг түүхэн киног олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай бүтээхийн тулд Франц, Америкаас мэргэжилтнүүд урьж, түүх судлаачидтай хамтран ажиллаж байгаа аж. Киноны зураг авах ажил ирэх жилийн дөрөвдүгээр сараас Монголд эхэлж, дараа нь Францыг зорьж, тэнд дуусгахаар төлөвлөжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт