ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы бүх хүүхэд ижил түвшинд боловсрол эзэмшиж чаддаг

    Дэлхий дахинд хүүхдийн боловсролын чанар  нийгмийн гарлаасаа хамаарч ялгаатай байдаг. Тэгвэл дэлхийн чинээлэг 35 улс орныг эгнээндээ багтаасан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын улс орнууд дундаас Япон улс тухайн хүүхдийн нийгмийн гарлыг харгалзалгүйгээр ижил тэгш боловсрол олгодгоороо ялгардаг. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд дунд сурагчийн нийгэм эдийн засгийн байдал сурлагын дүнд нөлөөлөх явдал Японд хамгийн бага буюу 9 хувь байдаг. Хамгийн чинээлэг улс орнуудын дундаж 14%, АНУ-д харин 17%-тай байдаг.

    Япон улсад орлого багатай өрхийн хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа. Токио хотын хүүхдүүдийн 20% орлого багатай өрхийн хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор орлого багатай өрхийн хүхдүүдэд хичээлийн дараа давтлага, нэмэлт хичээл ордог сайн дурын байгууллагууд олноор бий болжээ. Цаашилбал Японд сургууль завсардах явдал бага, сурагчдын 96.7% нь ахлах сургууль төгсдөг байхад АНУ-д 83% байна. Түүнчлэн Япон улс багшлах боловсон хүчинд ихээхэн анхаардаг. Тухайлахад Японы дунд сургуулийн багш нарыг тухайн сургууль нь сонгодоггүй. Мөн багшийг гурван жил тутамд сэлгэж, хамгийн сайн багш нарыг боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай тэр сургуульд  хуваарилдаг. 

    Өндөр хөгжилтэй 35 улс орон дунджаар ДНБ-ийхээ 4.9 хувийг боловсролын салбарт зарцуулдаг байхад Япон улс 3.3% зарцуулдаг. Ийнхүү Япон улс бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад боловсролын салбартай бага хөрөнгө хуваарилдаг ч энэ хөрөнгийг шударга тараан байршуулдаг нь боловсролын чанарт нөлөөлдөг байна. Тухайлахад энгийн цаасан сурах бичиг нийтээр хэрэглэдэг, сургуульд цэвэрлэгч үйлчлэгч ажиллуулахгүйгээр багш сурагчид сургуулиа цэвэрхэн байлгах үүрэг хүлээдэг, сургуулийн захиргаа, удирдах тушаалтны тоо цөөн. Ийнхүү хэмнэлт гаргадаг ч  Япон багш нарын цалинбусад чинээлэг улс орнуудынхаас өндөр байдаг.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй