АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэглэгчиддээ хандаж цахилгааны төлбөрийг бууруулах зөвлөмж гаргажээ.
- Өрөөний болон усны дулааныг тохируулдаг ухаалаг төхөөрөмжтэй тохиолдолд өрөөний дулаан тохируулагчийг байнга 7-10 хэм дээр тохируулах, усны халууныг багасгах энгийн алхам л жилд цахилгааны төлбөрийг 3-5 хувь бууруулдаг байна.
- Гэрээс дулаан алдаж байгаа цонх хаалганы гаднах хүрээ, цахилгааны утас гаднаас орж ирсэн хэсэг зэрэгт байгаа жижиг завсрыг битүүлснээр дулаан алдагдал багасна.
- Цонхны шилэн дээр давхар нимгэн ялтас нааж дулаалах арга Европт их дэлгэрсэн. Цонхоо ийнхүү дулаалснаар цонхоор дулаан алдах нь 55 хувь буурдаг.
- Өрөөнүүдийнхөө чийдэнг ЛЕД гэрлээр сольсноор цахилгаанаа хэмнэх боломжтой.
- Хувцасаа халуун биш хүйтэн угааснаар америкт нэг жилд 115 доллар хэмнэх боломжтой гэж үздэг.
- Хөргөгчний хөргүүр хэсгийг хасах 4-5 хэм, хөлдөөгчийг хасах 15-18 хэм байлгах нь цахилгаан хэмнэхэд тустай.
- Цахилгаан төхөөрөмжийг залгуураар нь салгаж заншсанаар нийт цахилгааны зардлынхаа 10 хувийг ч хэмнэх боломжтой.
- Гэрийн цахилгаан хэрэгслийн ашиглаж байгаа нийт цахилгааны 1/3-ыг 24 цагийн ажиллагаатай хөргөгч эзэлдэг бол, унтраалгүй орхисон зурагт 12 хувь, угаалгын машин 11.8 хувь, цахилгаан зуух 8.3 хувь, компьютер нийт цахилгаан хэрэгслийн ашиглаж байгаа цахилгааны 7.7 хувийг тус тус эзэлдэг байна.