рти
Хоёрхон сарын өмнө ээж аавдаа аз жаргал, баяр хөөр авчран хорвоод мэндэлсэн энэ бяцхан хүүг Ганпүрэвийн Тэмүүжин гэдэг. Гэсэн ч хүүд хорвоо ертөнцийг харах мэлмий дутжээ. Г.Тэмүүжин төрөлхийн нүдний болорын цайралт гэсэн оноштой. Энэхүү өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй тул 10-р сарын 13-нд Тайланд улсын “Бумунград” эмнэлэгт 80-100 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орох шаардлагатай байгаа аж.
Хүүгийн аав С.Ганпүрэв хувийн машинаараа такси үйлчилгээ эрхэлдэг ба өдөртөө 30-аад мянган төгрөгийн орлого олдог байна. Харин ээж О.Оюунбилэг одоогоор эрхэлсэн ажилгүй хүүгээ харж байгаа юм. Тэд бяцхан үрээ хугацаа алдалгүй эмчлүүлэхийн тулд 1000 төгрөгийн хандивын аян зарлаж дансандаа 23 сая төгрөг цуглуулж чаджээ. Гэсэн хэдий ч хугацаа маш байгаа учир элэг нэгт түмнээсээ бяцхан хүүд хорвоог харах мэлхий, гэрэлт ертөнцөд амьдрах итгэл найдвар бэлэглэж, Монголынхоо нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэхийг уриалж байна.
Хандивын данс: 5556186133 О.Оюунбилэг
Холбогдох утасны дугаар:88404520
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт