ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийслэлийн албан хаагчдын саналыг авч эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад өнөөдөр танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн санал авах ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

    Монгол Улс 1924 оноос хойш Үндсэн хуульд дөрвөн удаа өөрчлөлт оруулсан байна. Иргэдийн өдөр тутмын амьдралыг зохицуулж буй хууль, эрх зүйн бусад актууд бүгд Үндсэн хуульд тулгуурладаг юм. Тиймээс энэхүү хуулийг өөрчлөхөд туйлын няхуур хандах шаардлагатай гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ.

    Тэрбээр," Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд бодлогын шинжтэй нэлээн томоохон заалтуудыг боловсруулсны дотор төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах чухал зүйлс бий" хэмээв.

    УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны долоодугаар сарын 31-нээс ес үгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

    Одоо нийслэлийн төрийн харъяа байгууллагуудын ажилтан албан хаагчдаас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд оруулах саналыг авч, тусгайлан программд нэгтгэж, УИХ-ын Тамгын газарт хүргүүлэх юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй