ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ​Ажил амьдралдаа амжилт гаргахыг хүсдэг хүний өөрт тавих 9 асуулт

    Хүмүүсийн гаргасан амжилт янз бүр байдаг. Гэвч санасандаа хүрч чаддаг хүмүүс есөн асуултыг өөртөө тавьдаг. Та аян замдаа гарах гэж байгаа бол тэдгээр асуултыг өөрт тавьснаар төсөөлсөн бүхэндээ хүрч чадна.

    1. БИ ЯАГААД ҮҮНИЙГ ХИЙЖ БАЙНА ВЭ?

    Өөрийн зорилгоо бүрэн гүйцэд ойлгох нь асар чухал байдаг. Та яагаад хүчин зүтгэл гаргах хэрэгтэй, чухал болохыг маш сайн ойлгосон байх хэрэгтэй.

    2. МИНИЙ ХАМГИЙН ТОМ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ЮУ ВЭ?

    Тодорхой байх тусам илүү сайн. Энэ бол Алтан гадас од шиг. Замдаа төөрвөл таны зүг чиг болж өгөх учиртай юм.

    3. МИНИЙ ЭХЛЭХ БОДИТ ЦЭГ ЮУ ВЭ?

    Хаанаас эхлэхээ мэдэхгүй байж замдаа гарч болохгүй. Иймээс өөрийн давуу тал,сул талуудаа зөв тодорхойлох хэрэгтэй. Түүний дараагаар дайралт хийх төлөвлөгөөгөө боловсруулна.

    4. ХЭН ЭСВЭЛ ЮУ МИНИЙ ДАЙСАН БЭ?

    Урд буй саад бэрхшээл бүрийг олж илрүүлснээр явж буй замаа илүү тод томруунаар харж чаддаг. Таны хүчин чармайлтыг хэн эсвэл юу хоосолдог талаар эргэцүүлээрэй. Түүнийг давах төлөвлөгөө боловсруул. Өөрийн дайснаа ол.

    5. НАДАД ЯМАР НӨӨЦ БОЛОМЖ ХЭРЭГ БОЛОХ ВЭ?

    Хаданд авирагчдад олс хэрэгтэй.Улс төрчдөд сонгогч хэрэгтэй. Шинэхэн бизнес эрхлэгчдэд хөрөнгө хэрэгтэй. Шаардагдах нөөц боломжийн жагсаалтаа урьдчилан гаргах аваас замд гарсан хойно шатахуун дуусах зовлон тохиохгүй.

    6. НАДАД ХЭНИЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ВЭ?

    Ганц хүний спорт болох теннис, боксын тамирчдад хүртэл дасгалжуулагч, зааварлагч, дэмжигч хэрэг болдог. Хэдий ганц хүн алдар хүндийг авах боловч хүн бүхний гаргасан амжилтын ард багийн хүчин зүтгэл байдаг. Таны өсөлтийг хурдасгах, эрсдэлээс зайлсхийх, шаардлагатай дэмжлэг хэнээс хэрэг болохыг олж илрүүлээрэй.

    7. БИ ҮҮНИЙГ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ?

    Том үр дүн хүлээж байгаа бол байнгын хэмжилт хийх хэрэгтэй. Орц, гарц болгоныг хэмжиж, мөшгиж байх нь таны төлөвлөсөн загварыг илүү сайжруулдаг.

    8. ҮҮНИЙГ ХЭРХЭН БИЕЛҮҮЛЖ БОЛОХ АЖЛУУД БОЛГОН ЗАДЛАХ ВЭ?

    Том төслүүдийг урт хэлхээ бүхий дэд даалгавар болгон хувааж хийх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл амандаа багтах хэмжээгээр жижиг хэсэг болгон хуваана гэсэн үг.

    9. БИ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ БОЛОХ ВЭ?

    Гайхалтай зүйлс өнөөдөр эхэлдэг. Маргааш биш. Эсвэл таны завтай өдөр юмуу таатай үед ч биш. Төгс цаг мөчийг хүлээж сууснаас яаран сандран хурдалж явсан нь дээр.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй