Хэтэрхий зөрүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл доорхи аргуудыг хэрэглээд үзээрэй
Юуны түрүүнд та хүүхдээ ямар тохиолдолд зөрүүдлээд байгаа талаар сайн ажигла. Төрөлхийн зөрүүд зантай хүүхэд байдаг ч сэтгэл санаа тавгүйгээс болж зөрүүдлэх нь бас бий.
Зөрүүдлэх тоолонд нь уурлаж эсвэл үглээд байвал тэр улам л гөжих болно. Ийм тохиолдолд та түүнтэй дайтах гээд ямар ч үр дүн олохгүй.
Хүүхдийнхээ хариу үйлдлийг анзаарах нь чухал. Тэр таныг ингэхээ боль эсвэл ингэх хэрэгтэй гэж хэлэхэд зөрүүдэлж байна уу. Хүүхэд хөгжлийн судлаачид сэтгэл түгшүүртэй, стресстэй хүүхдүүд зөрүүдлэмтгий байдаг гэж дүгнэдэг. Хүүхдүүд таагүй мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй учир үүнийгээ зөрүүдлэх байдлаар гаргадгийг сана.
Олон нийтийн газар өөрийнхөөрөө зөрүүдлэх үед та яах учраа олдоггүй юу. Тэгвэл ийм үед түүнийг загнаж зодох нь асуудлыг намжаахгүй, харин ч хүүхдэд доромжлуулсан мэт сэтгэгдэл төрдөг тул хүүхдэдээ тайвшрах хүртэл түр хүлээ. Хэсэг хугацааны дараа өөрийнх үйлдлийг буруу байсныг ойлгуулж хэлээрэй.
Заримдаа янз бүрийн арга бодож толгой гашилгахын оронд зүгээр л түүнтэй ярилцах нь зөв арга байдаг. Хүүхэд байж юундаа том хүний үгнээс зөрдөг юм гэх хуучинхсаг болдлоо авч хая. Та түүний эзэн, тэр таны үеийг дагах ёстой хүүхэлдэй биш. Тиймээс жижигхээн найзаа гэж бодож санаа бодлыг нь сонсч сураарай. Хүүхэд зарим тохиолдолд эцэг эхээсээ илүү их анхаарал халамж авахыг хүссэндээ зөрүүдэлдэг байна.
Хүүхэд эцэг эхээсээ зэмлэл хүртэж байхдаа ч тэдний хайр энэрэл, халамж өөр рүү нь чиглэснийг мэдэрч байх ёстой. Маргах, үглэх, сүрдүүлэхгүйгээр тайван орчныг гэртээ бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд хүссэн хүсээгүй таныг дуурайдаг учир та зөрүүдлэх юм бол тэр ч бас таныг дуурайх болно.
Чи хамгаалалтын малгайгаа өмссөний дараа л дугуйгаа унана шүү гэхийн оронд эхлээд малгайгаа өмсчих. Тэгээд дугуйгаа унаарай гэж хэлвэл тэр зөрүүдлэхгүй. Эцэст нь зөвлөхөд зөрүүд занг засахын тулд хүүхэдтэйгээ сайн ойлголцох хамгаас чухал. Хүчээр буюу түрэмгий аргаар шийдэх гэсний хэрэггүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт