ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Энхболд 483 сая, Х.Баттулга 5 сая, С.Ганбаатар 36 сая төгрөгийн хадгаламжтай

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газраас гаргажээ.

    М.Энхболд тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай

    Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд жилийн 91 сая төгрөгийн орлоготой. Харин хадгаламждаа 483 сая төгрөгтэй, гэр бүлийн нийт орлого нь 117 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ланд круизер” маркийн нэг машинтай, хурдан удмын 60 адуу, 300 адуутай, эдгээр нь нийт 90 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэжээ. Түүнчлэн 290 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр эмээл, есөн хөөрөгтэй, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, хувийн эзэмшлийн байшинтай, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1300 м2 газартай хэмээжээ.

    Нэр дэвшигч М.Энхболд “Говь” ХК, “Зоос гоёл” ХК, “Авто импекс” ХК, “Зоос банк” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Технологийн дээд сургууль” гэсэн долоон компаниас хувь эзэмшдэг аж.

    Х.Баттулга 26 компанид хувь эзэмшдэг 

    Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын жилийн орлого 130 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого нь 31 сая төгрөг байна. Харин хадгаламждаа таван сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Лексус 570 маркийн машинтай, 12 саяар үнэлэгдэх нэг адуутай, 35 саяар үнэлэгдэх нэг хөөрөгтэй гэжээ. Түүнчлэн 912 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, өмчлөх эрхтэй 384 м2 талбай бүхий газартай аж.

    “Мах импекс” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол Зочид буудал” ХК, “Баялгийн хувь” ХК, “ХИД” ХК, “Вебсофт” ХХК, “Ай Номадик” ХК, “Өүпэнспейнс” ХХК, “Наранбаянбүрд хоршоо”, “Баян Игрийт” ХХК, “Их Монгол Чага Интернэшнл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, Монголын Ардчилсан холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Монголын Жүдо бөхийн академи, Монголын малчдын холбоо, Олон Улсын Жүдо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо гэх зэрэг 26 компанид хувь эзэмшдэг байна.

    С.Ганбаатар "Приус" маркийн нэг машинтай 

    Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарын жилийн орлого 22 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 105 сая төгрөг бол хадгаламждаа 36 сая төгрөгтэй. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Приус” маркийн нэг машинтай, 35 саяар үнэлэгдэх 60 хонь, хоёр адуу, 47 үхэртэй гэжээ. 17 саяар үнэлэгдэх хөөрөг, мөнгөн хазаар, хэт хутга тус тус байгаа аж. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, эзэмших болон өмчлөх ямар нэгэн газаргүй гэжээ. Нэр дэвшигч С.Ганбаатар “Баршим” ХХК-д хувь эзэмшдэг аж. 

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй