"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах" төслийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд төслийн зорилтот дүүрэг болох Баянгол дүүргийн 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгийг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 13-ныг “Эрт илрүүлэлт”-ийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү иж бүрэн үзлэг нь энэ өдрийг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Энэ удаагийн иж бүрэн үзлэгт 05 дугаар сарын байдлаар 18 сар хүрсэн нийт 445 хүүхдийг хамруулан Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, 3 дугаар хорооны ӨЭМТ, 8 дугаар хорооны ӨЭМТ гэсэн 4 газарт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид дүүрэгтээ сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт