ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С витаминыг чихэр шиг идэж болох уу?

    С витамин гэж юу вэ?

    Хүн бүр С витаминыг бараг талх шиг иддэг. Тэгвэл С витамины талаар танилцуулъя. С витамин буюу аскорбины хүчил нь   эд эрхтэн дэхь  уураг болон бусад  хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь   жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.

    Хоногт ямар хэмжээгээр авах вэ?

    Насанд хүрсэн хүнд: 50-70 мг

    Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг

    Дутагдал:

    Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг.  

    Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон  ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед витамин дутагдал үүсэх эрсдэлтэй. 

    С витамин дутагдлын үед илрэх шинж тэмдэг

    • Бие суларна 
    • Нойр муудна 
    • Амархан ядрана
    • Хоолонд дургүй болно
    • Нүүр гарын арьс цайрна.
    • Хуруу, хумс хөхрөнө  
    • Уруул буйл хөхрөнө цус гарна
    • Шүд унана
    • Яс хэврэг болно

    Хэрэглэх заалт: 

    • Цус багадах
    • Элэгний өвчин 
    • Хордлого  
    • Судасны хатуурал
    • Ам гэмтэх  
    • Цус бүлэгнэлтийн үе
    • Шарх удаан эдгэрэх  
    • Цус шүүрэх болон судасны ханыг бэхжүүлэхэд хэрэглэнэ.

    Гаж нөлөө: 

    Нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөн чихрийн шижин үүсч болно.

    Бөөр гэмтэх, цусны даралт ихсэх өвчин үүсч болно.

    Эх сурвалж: Hedu.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй