Хан-Уул дүүргийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Хойч үедээ эх хэл, бичиг соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор тус сургуулийн Монгол хэлний тэнхимээс "Бийрэн бичлэг"-ийн дугуйлан хичээллүүлж байгаа аж. Тус дугуйлангийн сурагчдын калиграфийн үзэсгэлэн өнөөдөр болж эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, найз нөхөд нь үзэж сонирхлоо.
Үзэсгэлэнд нийт 90 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Энэ үеэр дугуйлангийн сурагчид Монгол бичгийг шимтэн суралцаж, сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлж, цэвэр сайхан бичигтэн болж, хайртай дотны хүмүүстээ калиграфаар бэлэг бэлдэж өгч байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан юм.
Дашрамд дуулгахад, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид Улсын хэмжээнд зохиогдсон “Бийрэн бичлэг”-ийн уралдаанд тэргүүн байр эзэлж бүтээлүүд нь Улсын төв номын санд хадгалагдаж үлджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт